Товч танилцуулга

Монь ХХК нь 1997 оны 06-р сарын 18-нд байгуулагдсан. Хөшиг, матрасны үйлдвэрлэл, худалдааны анхдагч компани юм. Бид хөшиг, матрас үйлдвэрлэж эхэлсэн цагаасаа хойш чанарт нь гол анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд үйлдвэрлэлийн түүхий эд материал, технологи, тоног төхөөрөмжөө байнга цаг үетэйгээ нийлүүлэн шинэчилсээр ирсэн.

Монь матрасны чанар нь матрасны дээгүүр нэг биш хоёр машин дараалан гарахад пүрш нь суудаггүйгээрээ батлагддаг. Энэ телевизийн рекламаараа ч олны танил болсон.