ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ГЭРЭЭ

Та өөрийн сонгосон бүтээгдэхүүнийхээ үйлчилгээний нөхцөл болон гэрээг сайтар уншиж танилцанаад зөвшөөрч байвал захиалгаа илгээгээрэй.

Энэхүү вэб сайт бүтээх гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас www.yourbridge.mn албан ёсны сайтаараа дамжуулан интернет үйлчилгээ үзүүлж буй ТАНЫ ГҮҮР ХХК (цаашид “Гүйцэтгэгч тал” гэх), нөгөө талаас үйлчилгээг захиалж буй хэрэглэгч (цаашид “Захиалагч тал” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцов.

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1-1. Энэхүү гэрээгээр Гүйцэтгэгч тал нь Захиалагч талын вэб сайтыг захиалгын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, интернетэд байршуулж өгөх, Захиалагч тал нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөх, мэдээллийн баазаар хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1-2. Захиалагч тал сайтад байршуулсан үйлчилгээтэй танилцан, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч уг үйлчилгээг захиалахад Гүйцэтгэгч тал захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар Талуудын хооронд энэхүү гэрээ байгуулагдана.

ХОЁР. ВЭБ БҮТЭЭХ ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

2-1. Захиалагч тал нь вэб сайтад тавигдсан бүтээгдэхүүнээс сонголтоо хийж, захиалга өгөхөд үйлчилгээний төлбөр бодогдож бүртгүүлсэн имэйл хаягруу илгээгдэнэ.

2-2. Захиалагч тал өөрийн бүртгүүлсэн имэйлд ирсэн нэхэмжлэхийн нийт үнийн дүнгийн 50 (тавин) %-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг урьдчилгаа төлбөр болгон Гүйцэтгэгч талын харилцах дансруу шилжүүлнэ.

2-3. Гүйцэтгэгч тал захиалгын дагуу вэб сайт бүтээх ажлыг бүрэн дуусгаж Захиалагч талд хүлээлгэн өгөх үед Захиалагч тал Гүйцэтгэгч талд ажлын үлдэгдэл хөлсийг бүрэн барагдуулна.

ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

3-1. Захиалга баталгаажсан огноогоор гэрээ байгуулагдаж Талуудын хоорондын төлбөр тооцоо бүрэн хийгдэж дуусгавар болсоноор гэрээ хаагдана. Гэрээний хугацааг Талууд дараах байдлаар тохиролцоно.

Танилцуулга вэб сайт: Ажлын 7 хоногт
Интернэт худалдааны вэб сайт: Ажлын 14 хоногт

ДӨРӨВ. ВЭБ САЙТЫН ЗАГВАР

4-1. Захиалагч талын сонгон захиалсан вэб загварын дагуу вэб бүтээх үйлчилгээг Гүйцэтгэгч тал хийж гүйцэтгэнэ.

4-2. Вэб загварт хэрхэн өөрчлөлт хийх талаар талууд харилцан тохиролцоно.

ТАВ. ЗАХИАЛАГЧ ТАЛЫН ЭРХ, ҮҮРЭГ

5-1. Захиалагч тал нь сонгосон ангилалынхаа хүрээнд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг авах эрхтэй.

5-2. Гүйцэтгэгч талыг ажлаа саадгүй явуулахад шаардлагатай материалаар цаг хугацаанд нь бүрэн хангах үүрэгтэй.

5-3. Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол, алдаа байвал ажил хүлээн авахаасаа өмнө засварлуулах эрхтэй.

5-4. Гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсны дараа вэб сайт бүтээх ажлын үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч талд саадгүй төлөх үүрэгтэй.

5-5. Захиалагч тал нь хүлээн авсан вэб сайтын удирдах эрхийн нууцлалыг бүрэн хариуцаж бусдад алдагдахаас хамгаалах үүрэгтэй.

ЗУРГАА. ГҮЙЦЭТГЭГЧ ТАЛЫН ЭРХ, ҮҮРЭГ

6-1. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэнэ.

6-2. Захиалагч талаас ажлыг тогтмол, саадгүй явуулахад шаардлагатай мэдээ мэдээлэл, материалаар цаг хугацаа алдалгүй бүрэн хангахыг шаардах эрхтэй.

6-3. Захиалагч тал Гэрээний 5.2-р заалтыг цаг хугацаандаа биелүүлээгүй бол вэб бүтээхэд шаардлагатай байгаа материалыг өөр материалаар орлуулж вэб сайтыг хүлээлцэж болно.

6-4. Захиалагч тал вэб сайтыг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлэхгүй, төлбөр тооцоогоо бүрэн баргадуулахгүй бол вэб сайтын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд Гэрээний алданги тооцох бүрэн эрхтэй.

6-5. Захиалагч талын хүсэлтээр Гэрээг цуцлах тохиолдолд тухайн хугацаанд хийсэн ажлаа үнэлж мөнгөн дүнг Захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй.

ДОЛОО. ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

7-1. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Захиалагч талд төлнө.

7-2. Захиалагч тал гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгч талд төлнө.

НАЙМ. БУСАД ЗААЛТ

8-1. Захиалагчийн хүсэлтээр энэхүү гэрээг монгол хэл дээр хоёр хувь үйлдэж, Талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж болох ба гэрээний хэвлэсэн цаасан эсхүл цахим хувилбар нь хууль зүйн хувьд адил хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө.

8-2. Гэрээний хугацаа, заалт, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

8-3. Гэрээний аль нэг тал нь гэрээнд өөрчлөлт оруулахаар санал гаргахад нөгөө тал зөвшөөрвөл гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулна. Харилцан тохиролцоогүй бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсанд тооцохгүй.

8-4. Энэхүү Гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, аливаа маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

8-5. Учирсан хохирлыг арилгахтай холбогдсон хууль тогтоомжид заасан үндэслэлээр талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

ГҮЙЦЭТГЭГЧ ТАЛЫН ХАЯГ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу 70, Хүдэрмөнх оффис 501  тоот
Утасны дугаар: 99999455
Харилцах дансны дугаар: Голомт банк – 190 500 5376
Имэйл хаяг: info@yourbridge.mn

Энэхүү вэб болон имэйл хостинг үйлчилгээний гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас www.yourbridge.mn албан ёсны сайтаараа дамжуулан интернет үйлчилгээ үзүүлж буй ТАНЫ ГҮҮР ХХК (цаашид “Нийлүүлэгч тал” гэх), нөгөө талаас үйлчилгээг захиалж буй хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч тал” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцов.

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1-1. Энэхүү гэрээгээр Нийлүүлэгч нь Хэрэглэгчийн вэб сайт болон имэйлийг найдвартай сүлжээнд байрлуулах, Хэрэглэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1-2. Захиалагч тал сайтад байршуулсан үйлчилгээтэй танилцан, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч уг үйлчилгээг захиалахад Гүйцэтгэгч тал захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар Талуудын хооронд энэхүү гэрээ байгуулагдана.

1-3. Аль нэг тал Гэрээний 1.4-т зааснаас бусад тохиолдолд дангаараа Гэрээг цуцлахыг хориглоно. Гэрээг цуцлах тухай саналыг нөгөө талд 7 хоногийн өмнө бичгээр цуцлах үндэслэлийн хамт хүргүүлнэ.

1-4. Талууд дараах үндэслэлээр Гэрээг цуцалж болно. Үүнд:

1-4-1. Энэхүү гэрээний 3.7-д заасан үндэслэлээр;
1-4-2. Гэрээнд заасан аль нэг үүргээ биелүүлээгүй тохиолдолд;
1-4-3. Аль нэг тал татан буугдсан тохиолдолд;
1-4-4 Хуульд заасан бусад үндэслэлээр.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2-1. Хэрэглэгч нь сонгосон ангилалынхаа хүрээнд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ авах эрхтэй.

2-2. Хэрэглэгч нь гэрээний 2.3-т заасан тухайн Вэб болон И-мэйлийн администратор эрхийн нууцлалыг бүрэн хариуцна.

2-3. Хэрэглэгч өөрийн вэб болон и-мэйлтэй холбоотой бүх асуудлыг (вэбийн хандарх эрх, нууц үг, и-мэйл хаяг үүсгэх, мэйлинг лист үүсгэх, устгах, өгөгдлийн санд backup хийх, шилжүүлэх, FTP эрхийн нууц үг солих, вэб сайтын программ хангамжийн нууцлал, гадны халдлагад өртөх г.м) бүрэн хариуцна.

2-4. Хэрэглэгч нь үйлчилгээний ангиллыг солих тохиолдолд анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаягнаас өөрчлөлт хийлгэх хүсэлт илгээнэ. (Албан байгууллага бол өөрчлөлт хийлгэх тухай албан бичигээ имэйлд хавсаргана)

2-5. Хэрэглэгч нь вэб хуудсандаа аливаа хууль бус мэдээ, мэдээлэл, мөрийтэй тоглоом, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан үйлийн хэм хэмжээнд үл нийцэх мэдээлэл, хуулиар хориглосон аливаа бусад зүйлийг байршуулахгүй байх үүрэгтэй.

ГУРАВ. НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3-1. Нийлүүлэгч нь үйлчилгээг зохих стандартын дагуу хүргэнэ.

3-2. Нийлүүлэгч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарах гэмтэл саатал, доголдол гарсан тохиолдолд Хэрэглэгчээс мэдэгдсэн даруйд яаралтай арга хэмжээ авч, тасалдсан шалтгаан, саатлыг арилгах үүрэгтэй.

3-3. Нийлүүлэгч нь зах зээлийн нөхцөл байдал, төрийн байгууллагын шийдвэрийн дагуу хавсралтад заасан үнэ тариф болон үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ тохиолдолд Хэрэглэгчид ажлын 3 өдрийн өмнө бичгээр (албан бичиг, мэдэгдэх хуудас, и-мэйл) болон бусад боломжит хэрэгслээр (утас, факс, цахим хуудас гэх мэт) дамжуулан мэдэгдэнэ. Хэрэглэгч нь ийнхүү мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөшөөрөхгүй гэдгээ 7 хоногийн дотор албан ёсоор мэдэгдээгүй тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

3-4. Энэ гэрээний 3.3-т заасан мэдэгдэл олон нийтийн хүртээл болсноос хойш Хэрэглэгч нь тухайн нэмэлт өөрчлөлтийг мэдэхгүй байх буюу буруу ойлгосон үндэслэлээр үүргээс чөлөөлөгдөхгүй.

3-5. Нийлүүлэгч нь үйлчилгээний төлбөрөө нэхэмжлэлд заасан хугацаанд төлөөгүй Хэрэглэгчийн эрхийг хаах эрхтэй ба Хэрэглэгчийн мэдээллийг 1 cap хүртэл хугацаагаар хадгалан 2 дэх сараас системээс урьдчилан анхааруулалгүйгээр устгах эрхтэй.

3-6. Хэрэглэгч 2.5-д зааснаар өөрийн вэбээр дамжуулж хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Нийлүүлэгч үйлчилгээг хаах эрхтэй.

3-7. Нийлүүлэгч нь дараах үндэслэлээр Хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээ цуцлах эрхтэй болно. Үүнд:

3-7-1. Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол;
3-7-2. Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол;
3-7-3. Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн болон мэдээллийн өөрчлөлтийг тухай бүрт нь мэдэгдээгүй бол;
3-7-4. Байгууллагын хэрэглэгч татан буугдсан эсвэл дампуурсан нь тогтоогдсон буюу татан буугдсан, дампуурсан гэх хангалттай үндэслэлтэй бол

3-8. Нийлүүлэгч нь Гэрээний 1.4-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд Хэрэглэгчтэй холбоотой бүх мэдээллийг урьдчилан анхааруулалгүйгээр устгаж болно.

ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

4-1. Вэб хостинг үйлчилгээг олон хэрэглэгчийн вэб хуудсыг нэг сервэр дээр байршуулах нөхцөлтэйгөөр үзүүлэх ба портал сайт байршуулахад зориулагдаагүй болно.

4-2. Хэрэглэгч Вэб болон Имэйл хостинг үйлчилгээг нээлгэхэд Нийлүүлэгч Хэрэглэгчид администратор эрх олгох ба энэ тухай мэдээллийг үйлчилгээний гарын авлагын хамт хэрэглэгчийн имэйл хаягаар илгээнэ.
4-3. Хэрэглэгч гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохиролыг Нийлүүлэгч хариуцахгүй.

ТАВ. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА

5-1. Хэрэглэгч нь тухайн гэрээн дэх бүх үйлчилгээний төлбөрийг бүрэн хариуцна.

5-2. Хэрэглэгч нь FTP эрх бүхий нэр, нууц үгээ санаатай болон санамсаргүй байдлаар бусдад алдсан, дамжуулсан, үйлчилгээг зохих зааварчилгаа, журмын дагуу ашиглаагүй, буруу ажиллуулсан, гадны халдлагад өртсөн эсвэл хууль бус үйл ажиллагаанд ашигласан тохиолдолд түүнээс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирол, зардлыг Хэрэглэгч бүрэн хариуцна.

5-3. Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

5-4. Энэхүү гэрээний 5.3-д заасан үүргийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг бүрэн барагдуулна.

ЗУРГАА. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

6-1. Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, аливаа маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

6-2. Энэхүү гэрээг монгол хэл дээр хоёр хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй байна.

ДОЛОО. ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

7-1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр, гадаад гарцын гэмтэл саатал зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хүчтэй хар шуурга, газар хөдлөл, аянга цахилгаан болон тэсрэлт эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, иргэний хөдөлгөөн үймээн самуун, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, жагсаал цуглаан, сүлжээний хэт ачаалал, доголдол, тасалдал, мөн түүнчлэн гоц халдварт өвчин зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас болон гуравдагч этгээдийн хууль зөрчсөн санаатай буюу санамсаргүй байдлаар үйлдсэн үйлдэл эс үйлдлийн улмаас Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй бөгөөд Байгууллагын хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

7-2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд Талууд гэрээг цуцлах талаар саналаа албан ёсоор бичгээр гаргах эрхтэй.

НАЙМ. БУСАД ЗААЛТ

8-1. Захиалагчийн хүсэлтээр энэхүү гэрээг монгол хэл дээр хоёр хувь үйлдэж, Талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж болох ба гэрээний хэвлэсэн цаасан эсхүл цахим хувилбар нь хууль зүйн хувьд адил хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө.

8-2. Гэрээний аль нэг тал нь гэрээнд өөрчлөлт оруулахаар санал гаргахад нөгөө тал зөвшөөрвөл гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулна. Харилцан тохиролцоогүй бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсанд тооцохгүй.

ГҮЙЦЭТГЭГЧ ТАЛЫН ХАЯГ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу 70, Хүдэрмөнх оффис 501  тоот
Утасны дугаар: 99999455
Харилцах дансны дугаар: Голомт банк – 190 500 5376
Имэйл хаяг: info@yourbridge.mn

Бид Таны Бизнесийн Үр Ашгийг Нэмэгдүүлэхэд Тусална!

Орчин Үеийн Дэвшилтэт Технологи, Оновчтой Шийдэл, Бүтээлч Шинэ Санааг Танд Мэдрүүлнэ.

Хамтран ажиллах