ТАНЫ ГҮҮР КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТАНЫ ГҮҮР ХХК нь 2010 оноос програм хангамжийн чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл гадаад, дотоодын байгууллагуудын интернэтэд суурилсан програм хангамж, бүх төрлийн вэб угсралт, вэб дизайн, танилцуулгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд нийгмийн олон салбарын хувь хүн, албан байгууллагатай нягт хамтран ажиллаж тэдний хүсэл сонирхол, үйл ажиллагааны онцлог, өнгө төрхөд нийцсэн үйлчилгээгээ хүргэж эрхэм хэрэглэгчдийнхээ найдвартай түнш нь байсаар ирлээ. Цаашид Монголын интернет програмчлал, мэдээлэл технологийн салбарт дэлхийн тэргүүлэх технологоор шинэ өнгө төрх, шилдэг бүтээлүүдийг авчрах бодлого барин ажиллаж байна.

ДАВУУ ТАЛ

Манай компанид өндөр мэдлэг туршлагатай вэб дизайнер, вэбмастер, программист ажилладаг учир захиалагчдын хүсэлтийг түргэн шуурхай хугацаанд, өвөрмөц дизайн, вэб програмчлалын өндөр технологийг ашиглан бүтээдэг.

– Бид вэб сайт хийх ажилдаа хамгийн сүүлийн үеийн программуудыг ашигладаг.
– Бид хийсэн ажлуудынхаа цаашдын аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
– Захиалгат ямарч ажлуудыг түргэн хугацаанд өндөр чанар, найдвартай ажиллагаатайгаар бүтээдэг.
– Бид таны сонгосон үйлчилгээнд тохируулан бүхий л талын заавар зөвөлгөөг үнэгүй өгнө.
– Бид Монголынхоо зах зээлд хамгийн бага үнэ өртгөөр дэлхий дахины жишигт нийцсэн, хамгийн чанартай вэб сайт бүтээхийг зорьдогт бидний давуу талууд оршино.

Алсын Хараа

Хүн төрлөхтний хэрэгцээнд ГҮҮР болно

Алсын Хараа

Эрхэм Зорилго

Таны сэтгэл ханамжийг эрхэм болгоно

Эрхэм Зорилго

Үнэт Зүйлс

Мэргэшсэн өндөр чадавхи, Багийн сэтгэлгээ, Манлайлал, Өөриймсэг үзэл, Санал санаачилга, Үнэнч шударга зарчим

Үнэт Зүйлс

Бид Таны Бизнесийн Үр Ашгийг Нэмэгдүүлэхэд Тусална!

Орчин Үеийн Дэвшилтэт Технологи, Оновчтой Шийдэл, Бүтээлч Шинэ Санааг Танд Мэдрүүлнэ.

Хамтран ажиллах